Thursday, August 25, 2016

Дэлхийн хамгийн үнэтэй 10 унадаг дугуй

Дэлхийн хамгийн үнэтэй 10 унадаг дугуй

 Хаа сайгүй унадаг дугуй унасан хүүхэд залуус олширч харагддаг цаг үе ойртож байгаа энэ үед унадаг дугуйтай холбоотой нэгэн мэдээллийг хэрэглэгч та бүхэндээ хүргэхийг зорилоо. Энэ бол дэлхий дээр хамгийн өндөр үнээр үнэлэгдсэн унадаг дугуйнуудын зураг болон товч тайлбар, түүнчлэн үнийн жагсаалт зэргийг агуулсан мэдээлэл юм. Тухлан сууж, таалан сонирхоно уу.
10. KGS ‘Tier 3′ Bikes
[ XopoM.com ] фото

 Kevin Saunders-ын зохион бүтээсэн энэ дугуй нийт хэрэглэгчдэд зориулагдаж бүтээгдээгүй байна. 30.000 доллараар үнэлэгдсэн энэ дугуйг бүтээхэд маш удаан хугацааны хөдөлмөр орсон ба дээд зэргийн модоор сийлж бүтээжээ.

9. eROCKIT-ийн цахилгаан туслах 
[ XopoM.com ] фото

eRockit унадаг дугуй нь үргэлж дөрөө жийхийг хүсээгүй хүмүүст зориулагдсан загвар юм. Сайжруулсан ган төмрөн их бие бүхий энэ дугуй нь нано-фосфатын лити батерейтэй. Энэ батерей нь 50.000 км зам туулах чадвартай ба нэг удаагийн цэнэглэлтээр 60-80 км зам туулдаг байна. 2009 онд ердөө 10-хан ширхэг бүтээгдэж гарсан энэ дугуй 44.000 долларын үнэтэй ажээ.


8. BERU f1 Systems Factor 001 унадаг дугуй 

[ XopoM.com ] фото

20,000 фунт стерлингийн үнэтэй энэ унадаг дугуйг бүтээхэд нилээд мөнгө, шаргуу хөдөлмөр оржээ. Супер аэродинамик загвартай энэ унадаг дугуй нь ердөө 7 кг жинтэй бөгөөд дэлгэц, GPS, радио дамжуулагч зэргээр тоноглогдсон байна.


7. Koga Kimera
[ XopoM.com ] фото

Хэрвээ та зөвхөн унадаг дугуйнд гэхэд л саятан шиг мөнгө цацахад бэлэн бол танд нэгийг санал болгож байна. Олимпийн унадаг дугуйтай адилаар хамгийн бага агаарын эсэргүүцэлтэй тулгарах байдлаар бүтээгдсэн энэ дугуй хамгийн хурдан хөдөлгөөнд орж чадах юм. Сумтай зүйрлэхүйц хэмжээний тийм хатуу материалаар хийгдсэн их бие нь энэ дугуйны бас нэгэн онцлог ажээ.

6. Алмааз эрдэнээр бүрсэн Enigma Elle унадаг дугуй
[ XopoM.com ] фотоYнэт эрдэнийн алдарт дархан Nicholas James болон Enigma-гийн хамтын ажиллагааны дүнд бий болсон энэ дугуй маш үнэтэйгээс гадна маш чамин, дээд зэрэглэлийн загвартай. Титан хайлшаар бүрж хийсэн их биеийг нь 18 каратын алт болон очир алмаазаар чимжээ.


5. Chanel унадаг дугуй– Limited edition[ XopoM.com ] фото

Дэлхийн загварын ертөнцийн нэрт брэнд Chanel унадаг дугуй бүтээвэл энэ нь хямд байна гэсэн ойлголт байхгүй. Yүнийг ердөө 50-хан ширхэг бүтээгдсэн дараах унадаг дугуй баталж байгаа юм. 20 ширхэг нь АНУ-д худалдаалагдсан энэхүү Chanel дугуйны жолоог сайн чанарын арьсаар бүрж, суудлыг нь хувцасны алдарт брэнд Brook Brothers бүтээжээ. Chanel-ын логогоор чимэглэгдсэн энэ дугуйны бөөний үнэлгээ нь 17.000 доллар бол жижиглэнгийн үнэ нь 28.000 доллар байсан байна.


4. Оддын алтан дугуй

[ XopoM.com ] фото

4,000 фунт стерлингийн үнэтэй энэ дугуй Madonna, David Becham, Fat boy Slim нарын алдартай, хөрөнгө мөнгөтэй эрхмүүдэд зориулагдан 24 каратын алт бүхий их биетэйгээр бүтээгджээ.


3. Litespeed Blade – Kit Bike
[ XopoM.com ] фото

Хэдийгээр энэ дугуй алт, очир алмаазаар чимэглэгдээгүй ч дэлхийн хамгийн үнэтэй унадаг дугуйны жагсаалтын нилээн дээгүүр эгнээнд бичигдэж байгаа юм. Энэхүү дугуй нь 15.534 долларын үнэтэй.


2. Madone 5.9 SL
[ XopoM.com ] фото

Энэ дугуй нь 2005 онд 75.000 доллараар зарагдсан. 300 ширхэг цагаан өнгийн очир алмаазаар бүрхэгдсэн, Nike, Trek Bikes нарын хамтын бүтээл энэ дугуй нь Tour de France-ын дараалсан долоон удаагийн ялагч Lance Armstrong-ын хүндэтгэлд зориулагдсан байна.


1. Aurumania-гийн алтан дугуй
[ XopoM.com ] фото

Өндөр чанартай арьсан хэсгүүдээс гадна 600 ширхэг swarovski-ын болор чимэглэл бүхий энэ дугуй 80,000 евро буюу 114,464 америк доллараар үнэлэгджээ. Aurumania компаний бүтээсэн энэ дугуй ердөө 10-хан ширхэг хийгджээ. 

No comments:

Post a Comment