Хэрэглэдэггүй хэрнээ гэрт хөглөрөөд байдаг, хуванцар савыг ашиглан гоёмсог цэцгийн савыг урлаж болно гэвэл итгэх үү? Ийнхүү та бүхэндээ зориулан тэдгээрийг хийх аргачлал болон, олон гайхалтай санааг хүргэж байна. Бидний мэдээллээс санаа авч, гэртээ өөрсдийн бяцхан урланг бүтээгээрэй!
Нэхмэлийн утас
Жирийн ундааны савыг зүсэж, нэхмэлийн бүдүүн утсаар оёж, тогтоосноор ийнхүү гоёмсог цэцгийн сав болох юм.
Тосны сав ашиглах
Хэрэглээд дууссан шампунь, тосны саваа сайтар цэвэрлэж, цаасны хутгаар зүсэн ийнхүү хялбархан цэцгийн савыг урлаарай.
Гоёмсог цэцгийн сав
Ундаа, сүүний савыг ашиглан ийнхүү өхөөрдөм цэцгийн сав хийх боломжтой юм.
Материал ашиглах
Дууссан савныхаа гадуур даавууны өөдөс, чимэглэл ашиглан ийнхүү өвөрмөц савыг урлаж болох юм.
Дарсны хундага
Яг л дарсны хундага мэт содон, өвөрмөц харагдаж байгаа биз.
Эгдүүдэй хөөрхөн сав
Яг л бяцхан мангас шиг харагдах энэхүү савыг хүүхдийн өрөөнд байршуулж болох юм.
Тооройн сав
Сүү болон, усны савыг ашиглан өхөөрдөм хөөрхөн тооройг урлаарай.
Өлгөдөг сав
Ундааны сав ашиглан, кактус зэрэг ургамлыг суулгаад ийнхүү хананаас өлгөж өгвөл илүү содон харагдах болно.
Цэцгийн хүлэмж
Яг л цэцгийн хүлэмжийг санагдуулам гайхалтай санаа байгаа биз. Ундааны савны голыг зүсээд, цэцгүүдээ суулгаж өгөөрэй.
Цэцгийн урлан
Өвөрмөц гайхалтай төсөөлөл, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх тус савыг хүүхдүүдтэйгээ хамтраад урлаарай.
No comments:
Post a Comment