Thursday, August 25, 2016

Жаред Лето: Би дүрдээ орж бараг галзуу хүн болсон

Сүүлийн үед кино урлагийн ертөнцөд нэр нь хамгийн их сонсогдож, хамгийн эрэлттэй байгаа эрхэм бол Жаред Лето. Тэр энэ зуны гол блокбастер болох "Suicide Squad" кинонд шинэ Жокерын дүрийг бүтээсэн билээ.


Жокерын дүрийг үе үеийн гайхалтай ур чадвартай жүжигчид бүтээсээр ирсэн. Хамгийн сүүлд жүжигчин Хит Леджер жокерын дүрийг бүтээж олон нийтээс өндөр үнэлгээ авч байлаа. Харин өдгөө 45 настай Жаред Летог тус дүрийг хэрхэн бүтээх бол хэмээн кино сонирхогч хүн бүр хүлээж байсан нь лавтай.  Хамгийн удаан хугацаанд хүлээлт үүсгээд байсан уг кино дэлгэцнээ гарсаны дараа зарим сайтууд маш муу үнэлгээ өгсөн ба "Зөвхөн Жаред Летогийн жүжиглэлтийг харахын тулд л хүмүүс энэ киног үзэж байгаа" гэх зэргээр бичжээ.
 

Үнэхээр ч Жаред Летогийн Жокерын дүр өвөрмөц болсон юм. Тэр үнэхээр дүрдээ орж ажилласан бөгөөд кино багийнханд бэлгэвч, сэтгүүл болон Жокерын бодлоос урган гарсан шүлгүүдийг хүртэл өгдөж байжээ. Нэг удаа Уилл Смитд шуудангаар сум, Маргот Робид амьд харах хүртэл илгээж яг л Жокер шиг аяглаж байсан гэнэ шүү.
 

Ингээд алдарт дуучин, жүжигчин Жаред Летогийн "Harper Bazaar" сэтгүүлд өгсөн ярилцлагаас сонирхуулъя.

-    Энэ цаг үеийн хамгийн шилдэг Жокер та байлаа гэж би бодож байна. Сүүлийн үед та дэлгэцийн бүтээлд ховор тоглож байгаа шүү дээ. Харин энэ кинонд та давтагдашгүй байлаа. Яагаад Жокерийн дүрд тоглох болов?

-    Энэ бол өөрийгөө сорих том боломж. Олон алдартай жүжигчид Жокерын дүрийг бүтээсэн. Жокерын дүрийг бүтээх аз завшаан жүжигчин бүрт тохиохгүй шүү дээ. Ийм сайхан саналаас яаж татгалзаж чадах билээ. Гэхдээ би бусдын санааг хулгайлахгүй байхыг хүссэн. Ямар ч ном, сэтгүүл, кинонд байгаагүй Жокерыг бүтээхийг хүссэн. Дэлхийн хамгийн муу хүмүүсийн нэг бол Жокер. Тэрэнд ямар ч аз жаргал байхгүй. Харин "Үхлийн салаа" киноны Жокер нэг зүйлээрээ өөр, онцгой. Түүний зүрх хүчтэй цохилж, хэн нэгнийг хайрладаг.

-    Тэгвэл Жокерын хайрыг татсан Харли Күиний талаар та юу хэлэх вэ?

-    Дүр бол мэдээж гайхалтай. Харин Маргот Роббигийн хувьд бол түүний үзэсгэлэн гоо миний нүдийг сохлох шахсан. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй. Яг л надад зориулсан юм шиг /инээв/.
 

-    Тэгэхээр та түүнд дурласан гэсэн үг үү?

-    Тийм л болж таарлаа. Нууцхан хайрласан...

-    Та түүнд амьд харх илгээсэн гэсэн шүү дээ. Энэ ямар учиртай юм бэ?

-    Тийм ээ, би тэгсэн. Жокер миний хувьд бодит хүн мэт болсон. Би энэ дүрийг бүтээхийн тулд их хичээсэн. Жокер шиг галзуу байхын тулд ямар байж болох талаар их туршлага хуримтлуулсан шүү. Эмч, сэтгэл зүйч нартай хүртэл уулзсан. Намайг олон хоног нойргүй хонуулсан дүр. Удаан хугацаанд бусдаас тусгаарлагдаж, дүрээ бэлдэж байхад гэр бүл минв их санаа зовдог байсан. "Галзуурчих вий дээ" гэж тэд бодсон байсан. Эрүүл ухаантай хүн энэ дүрийг тийм амархан бүтээхгүй байх. Энэ дүрийг бүтээхэд алдаа гаргах вий гэхээс айсан учраас би дүрдээ орж бараг "галзуу" хүн болсон.

-    "Даллас худалдан авагчдын клуб" кинонд та трансжендэрийн дүр бүтээдэг. Жокер энэ хоёрын дүрийг бүтээхэд аль нь илүү хүнд байсан бэ?

-    Хоёулаа адилхан хүнд байсан.
 

-    Эцэст нь таны бүтээсэн Жокер ямар болсон гэж бодож байна?

No comments:

Post a Comment