Thursday, August 25, 2016

Анхлан дугуй унж буй хүмүүст өгөх зөвөглөө

Унадаг дугуйгаар явах журам

Монгол улс дугуй унаж замын хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс замын хөдөлгөөний дүрмэндээ дараах заалтуудыг оруулж өгсөн байдаг.
·         Унадаг дугуй хэрэглэгчид орон нутгын захиргаанд дугуйгаа бүртгүүлэн, пайз авах үүрэгтэй.
·     14-өөс дээш насны хүмүүст хотын гудамж, замаар дугуй унаж, цагт 10 км-ээс дээш  илүүгүй хурдаар замын баруун гар талыг барьж явахыг зөвшөөрнө.
·         10 –аас доош насны хүүхдүүдийг аюлгүй байдлыг хангасны үндсэн дээр сундалж болно.

                                              Унадаг дугуйнд доор заасан хэрэгсэл байвал зохино.
·         Дугуйны хонх
·         Тормоз
·         Шөнийн цагт өмнөө цагаан гэрэлтэй, хойноо гэрэл цацруулагч улаан шилтэй
·         Олгосон пайзны хэмжээ 10x7 см байх ба, түүнийг эмээлийн доод талын савхан рамын хойно багаж хэрэгсэлийн савны ар талд бэхэлсэн байх ёстой.
                                              Дугуйгаар явагчдад доорх зүйлсийг хориглоно. Үүнд:
·         Насны байдалд тохироогүй дугуй унаж явах
·         Явган хүний зам, цэцэрлэг, ногоон байгууламж, соёл амралтын газарт байгаа явган хүний замаар дунуй унаж явах
·         Явган хүний зам /замын захад/-д 0,5 метрээс ойрхон явах
·         1-с дээш эгнээгээр явах, гүйцэж түрүүлэх
·         Тусгнй гаргасан газраас өөр гудамж, талбай, зам дээр дугуй унаж сургууль хийх
·         Дугуйн жолоог барихгүй явах
·         Нэг хүний суудалтай дугуйнд сундалж явах
·         Унадаг дугуйг жолоодон залахад саад боох буюу орчин тойронд аюул учруулж болохуйц зүйлийг тээвэрлэж явах
·         Явган хүмүүс, тээврийн хэрэгсэл олноор цугларсан газар, замын уулзвар, хашаанаас хөдөлгөөн ихтэй гудамж, замруу гарахдаа дугуйг унаж гарахыг хориглоно.
“Дугуйтай хүмүүсийн зохион байгуулалттай цуваа, жагсаалд явагчид  хөдөлгөөний бүх дүрмийг баримталж дагаж мөрдвөл зохино” гэж  заасан байдаг. Үүнийг дугуйтай замын хөдөлгөөнд оролцогч хэн бүхэн мэдэж байх хэрэгтэй.

No comments:

Post a Comment